Ургац хураалт дуусч байна

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Ургац хураалт дуусч байна

Энэ сарын 17-ны байдлаар  Сэлэнгэ аймгийн хэмжээнд 168432 тонн үр тариа хураан авч, ургац хураалт  98 хувьтай байгаа  тариа хураалтын төлөвлөгөө давж биелэх боломжтой болжээ. Хүнсний ногоо хураан  авах  ажил  дуусч, төмс 45 мянган тонн, хүнсний ногоо 30 мянган тонн хураан авсан байна. Хадлан бэлтгэх ажил 138.5 хувиар давж биеллээ. Ийнхүү Сэлэнгийн дуутай, хууртай  намрын нөр их ажил амжилт бүтээл дүүрэн шувтарч байна.

Ж.Бумдарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж