Эрдэмтэн-агрономич Арвайхээр нүүлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Эрдэмтэн-агрономич Арвайхээр нүүлээ

Дундговь аймгийн эрдэмтэн агрономич Чулууны Дамба өөрийн  сурч мэдсэнээ, дадлага туршлагаа олон түмэнтэй хуваалцаж идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг нэгэн. Идэр насандаа Шаамарын жимс жимсгэний аж ахуйд эрдэм шинжилгээний ажил хийж “Эрдэмтэн-агрономич” алдар хүртсэн энэ хүн сүүлийн арав гаруй жил Дундговь аймагт жимс жимсгэнэ, нарийн ногоо, гоёлын цэцэг ургуулан тэр эрдмээ говьчуудад сургаж эзэмшүүлэн Мерси кор олон улсын байгууллагаас  “Нийгмийн энтерпрэнер” цол хүртэн Латин Америкийн Никрагуа, Гватмальд зочлоод ирсэн юм. Ч.Дамба Мандалговьд гүн өрмийн худаг бүхий хэдэн га эдлэн газартай, тэндээ Мандалговьчуудын хэрэгцээт жимс ногоо, гоёлын цэцэг ургуулан борлуулдаг, мэргэжжлээрээ сургалт байнга зохион байгуулдаг нэгэн. Бас эртний ном зохиол, уран зураг, элдэв сонин хачин бүхнийг цуглуулах хоббитой. Харин Ч.Дамба саяхан тэнд суурьшдаг үр хүүхдээ бараадан Арвайхээрт өвөлжиж хаваржихаар зорилоо. Тэнд  Ч.Дамба нийгмийн энтерпренерийн хувьд өөрийн эрдмээ Өвөрхангайчуудад зааж сургах эрмэлзэлтэй байгаагаа илэн далангүй илэрхийлсэн байна. Эрдэмтэн агрономичоос Арвайхээрчүүд их юм авч хоцроно байх.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж