Зарим компанийн захиралд эрүү үүсгэхийг шаардана

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Зарим компанийн захиралд эрүү үүсгэхийг шаардана

“Пурам”, “Центрагоулд Монголия” зэрэг уул уурхайн олборлогч компаниуд Монгол орны байгаль орчныг хайр найргүй сүйтгэж байгаа талаар байгаль орчныг хамгаалах хөдөлгөөнийхөн олонтаа мэдээлдэг. Эх орны унаган байгалийг сүйтгэснийх нь төлөө дээрх нэр бүхий компаниудын захирлуудад эрүү үүсгэх ёстой гэсэн гомдлыг Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнхөн гаргахаар болжээ. Тэд энэ тухайгаа маргааш Хэвлэлийн хүрээлэнд 11 цагаас хэвлэлийн бага хурал зарлан олон нийтэд мэдэгдэхээр болсон байна.  Мөн маргааш 12 цагаас компаниудын эрх ашигт үйлчилж иргэдээ дарамтлаж буй орон нутгийн ИТХ-тай хийж буй тэмцэл, цаашид зохион байгуулах үйл ажиллагааны талаар “Тосон Заамар- Туул гол” хөдөлгөөний гишүүд орон нутгаас ирж мэдээлэл хийх ажээ. Түүнчлэн” Петрочайна дайчин тамсаг” компанийгг шүүхэд нэхэмжлэгчээр татсан тухай Халх гол, Буурь нуур хөдөлгөөн, Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөний эвслийнхэн мэдээлэл хийх юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж