Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэл дэх цагдаагийн газар, хэлтсүүд "Нээлттэй хаалганы өдөр"-ийг өнөөдөр зохион байгуулж байна.
Уг "Нээлттэй хаалганы өдөр"-өөр цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээ, үйл ажиллагааг сурталчлах, иргэд, олон нийтэд мэдээлэл, санамж, эрх зүйн зөвлөгөө өгөх, иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах зэрэг ажлыг явуулж байгаа аж.
Н.Түвшин