
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хуралдаан эхэлсэн талаар бид мэдээлсэн. Хүндэтгэлийн чуулганы нээлтэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлсэн үгэндээ “1990 оны есдүгээр сарын 13-нд Улсын бага хурал анхны хуралдаанаа хийж байсан нь орчин цагийн парламентын түүхийн хуудсыг эхлүүлсэн үйл явдал байлаа. Монголын парламент урсгалаараа бий болоогүй, өнгөрсөн зууны 1980-аад онд нийгэмд өрнөсөн үзэл санааг улстөрийн намууд хожмоо биелүүлсэн юм” гэлээ. Мөн тэрбээр хэлсэн үгэндээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарч буйг цохон тэмдэглэлээ. Энэ нь хүний эрхийг улам баталгаатай болгох, шүүх засаглалыг өнөөгийнхөөс улам шударга болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаатай холбоотой” хэмээв.
Хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байгаа бөгөөд үг хэлж байна.
Г.Дарь