Засгийн газрын хуралдаан завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан завсарлалаа

Засгийн газрын хуралдааныг дөнгөж сая завсарлууллаа. Уг хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулах тухай асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөсөн ч, үдээс хойш болгосон байна. Учир нь 12.00 цагт Хүндэтгэлийн чуулган болохтой холбогдуулж, Засгийн газрын хуралдааныг түр завсарлуулжээ.

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд УИХ-ын даргын захирамжаар аравдугаар сарын 20-ны энэ өдөр 12.00 цагт Хүндэтгэлийн чуулганыг хуралдуулахаар болсон юм. Хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын гишүүдийн, гадаад, дотоодын зочид төлөөлөгчид оролцох тул Төрийн ордонд хөл хөдөлгөөн ихтэй байна.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж