Парламентын сэтгүүл зүйн 20 жилийн ой

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Парламентын сэтгүүл зүйн 20 жилийн ой

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн энэ өдөр парламентын сэтгүүл зүйн 20 жилийн ой мөн тохиож байна. Монголын сэтгүүл зүйн түүхэнд “парламентын” хэмээх тодотголоор мөрөө үлдээж,  төрийн түүхийг өдөр бүр бичиглэн үлдээж, гэрэл зургийн хальсанд буулган телевизийн дүрсээр мөнхөлдөг сэтгүүлчид удахгүй эгнээнээсээ төрсөн гавьяатыг хүлээн авах гэж байгаа юм. Өчигдөрхөн  үе үеийн парламентын сэтгүүлчдийн бүтээлээр эмхэтгэсэн  “Төрийн түүхийг үл таслахуй” номын нээлтээ хийсэн сэтгүүлчид өнөөдөр парламентын гэрэл зургийн сурвалжлагчдын үзэсгэлэнгийн нээлтийг хийх гэж байна.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж