Монгол туургатан хөгжмийн зохиолчдын дунд зохион байгуулагддаг томоохон наадмуудын нэг болох “Тэнгэрийн дуудлага” симфони хөгжмийн хоёрдугаар наадмыг манай улс зохион байгуулахаар болжээ.
Өнгөрсөн жилийн уг наадмыг Халимаг улсын ерөнхийлөгчийн ивээл дор тус улсад зохион байгуулсан юм. Харин энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдохоор болсон байна. Хоёр дахь жилдээ зохиогдож буй уг наадамд Халимаг, ӨМӨЗО, Буриад, Тувагийн хөгжмийн зохиолчид, удирдаачдын хамт оролцоно. Нэр хүнд нь өсөн нэмэгдэж буй энэхүү наадмыг Монголын үе, үеийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн тоглолтоор нээх юм байна.
Н.Наран