
Уг ойд зориулсан “Монгол Улсын байнгын ажиллагаатай Парламентын төлөвшил, хөгжил” сэдэвт онол, практикийн хурал өчигдөр 14.30 цагт Төрийн ордны “Б” танхимд болж, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Г.Батхүү, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн захирал, хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимид нар илтгэл тавилаа.
Ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр 12.00 цагаас Төрийн ордны Их танхимд болно. Мөн 13.00 цагаас УИХ-ын цахим архивын нээлт, 14.30 цагаас Парламентын түүхийн хөгжлийн музей, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болох юм. Ойн хүндэт зочид мөн өдөр Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм.