“Чикаго Блэкхаукс” нэмэлт цагт ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

“Чикаго Блэкхаукс” нэмэлт цагт ялалт байгууллаа

Мөсөн талбайн шилдэг лиг  Америкийн үндэсний хоккейн лигийн тоглолтууд сонирхолтой, өрсөлдөөнтэй үргэлжилсээр байна. Өнөөдөр мөсөн талбайд нийтдээ таван тоглолт болсноос хоёр нь нэмэлт цагт ялагч нь тодорсон тоглолт болсон юм.
Тэр дундаа хагас зуун жилийн дараа Стэнлийн цом хүртсэн “Чикаго Блэкхаукс” “Сэнт Льюис Блус”-ын эсрэг хийсэн тоглолтын ялагч нэмэлт таван минутын хугацаанд тодорчээ.

Тоглолтын эхний үед ямар нэгэн гоол ороогүй бол хоёрдугаар үеийн хагаст “Блус”-ын Давид Перрон улирлын анхны гоолоо оруулж, тооны харьцааг 1:0 болгосон бол гуравдугаар үеийн хагаст тэрбээр дахин гоолдож дубль хийснээр тооны харьцааг 2:0 болгон холдууллаа. Түүний хоёр дахь гоолын дамжуулалтыг ТЖ Ошие өгчээ.

Гэсэн ч энэ тоглолтын гол баатар Дэвид Пэррон ганцаараа биш байлаа. Түүний гоолоос ердөө дөрвөн минутын дараачаар Мариан Хосса повэр плэйд гоолдохдоо Трой Бруверийн дамжууулалтыг ашигласнаар тоо ойртсон бол, ердөө хоёр минутын дараачаар тэнцээний гоолыг Хосса өөрөө дахин оруулж, мөн дубль хийжээ.

Жонатан Тоевсын дамжуулалт энэ удаад чулуу болсон байлаа. Үүнээс хойш үндсэн цагт аль аль баг гоол хийж чадсангүй. Ингээд улирлын тоглолтуудад үйлчлэх дүрмийн дагуу нэмэлт таван минутыг сунган өрсөлдөхөд дөрвөн минутын дараачаар “Блэкхаукс”-ын лидер Патрик Шарп Патрик Кэйний дамжуулалтаар “Сэнт Льюис Блус”-ын хаалганд хожлын гоолыг оруулж, энэ тоглолтонд 3:2 харьцаатай өнгөрсөн жилийн аваргууд ялалт байгуулсан юм.

Ингэснээр тэд улирлын гурав дах хожлоо авч бүсийн тавдугаар байрт долоон оноотой бичигдэж эхэллээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын дүн:

“Нью Йорк Айландерс”    2:3    “Колорадо Эвэланш”    
“Торонто Мапл Леафс”    1:1    “Нью Йорк Рейнжирс”    
“Оттава Сенаторс”        2:4    “Даллас Старс”        
“Питсбург Пенгвинс”    5:5    “Тампа Бэй Лайтинг”   

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж