Өнөө шөнө Аваргуудын лигийн тоглолтууд үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Өнөө шөнө Аваргуудын лигийн тоглолтууд үргэлжилнэ

Монголын цагаар өнөөдөр шөнө Аваргуудын лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд эхэлнэ. Өмнөх хоёр тойргийн тоглолтууд амжилттай болж өнгөрсний дараа хэсэг завсарласны эцэст гуравдугаар тойрог эхлэх гэж байна.

Аваргуудын лигийн гуравдугаар тойргийн эхний тоглолт Монголын цагаар 00.30 цагаас хойд хөршийн нийслэлд F хэсгийн тоглолтоор эхлэх юм. Сүүлийн хэдэн жил Аваргуудын лигт тогтмол амжилт үзүүлж байгаа Английн цомыг хамгаалагч “Челси” болон “Спартак Москва” багтай Лужник цэнгэлдэхэд нь тоглох болжээ. Харин үлдсэн долоон тоглолт нэгэн зэрэг үргэлжлэх юм. Гуравдугаар тойргийн ч гэлтгүй энэ жилийн Аваргуудын лигийн хамгийн сохирхолтой тоглолт гэж зүй ёсоор тооцогдож байгаа Испанийн эзэн хааны “Реал Мадрид”, Италийн алдарт “АС Милан” багуудын тоглолт олны анхаарлын төвд байна. Аваргуудын лигт хамгийн олон түрүүлсэн тус хоёр баг өмнө нь мөн л нэг хэсэгт өрсөлдөж байсан бөгөөд хоёр тоглолтод хоёуланд нь “Россенеричүүд” илүүрхсэн юм.  Түүнчлэн гуравдугаар тойрогт Английн залуу “Их буучид”-ын хуучин довтлогч Хорватын Эдуардо энэ тойрогт “Шахтёр Донецк”-ын өмсгөлтэйгээр хуучин багийнхаа эсрэг тоглоно. Харин маргаашийн тоглолтуудаас өнгөрсөн жилийн аварга Италийн “Интер Милан” анх удаагаа Аваргуудын лигт ороод байгаа Английн “Тоттенхэм” багуудын тоглолт хамгийн сонирхолтой нь байх болов уу.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж