“Мэжик” Жонсон хувьцаагаа худалдлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

“Мэжик” Жонсон хувьцаагаа худалдлаа

Эрвин “Мэжик” Жонсон “Лос Анжелес Лейкерс”-ийн өөрийн мэдлийн хувьцаагаа түүний хавдар болон мансууруулах бодисонд донтоод байхад нь эмчилсэн эмчдээ зарснаа мэдэгдлээ. Санхүүгийн байдал, нарийн зүйлс нь тодорхой бус байгаа ч “Нуурынхан”-ы домог, Алдрын танхимын гишүүн “Шидэт” Жонсонд багийн 4.5 хувийн хувьцаа ногддог байсан байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард алдарт Forbes сэтгүүлийн гаргасан судалгааны дүнд “ЛА Лейкерс” баг 607 сая ам.долларын үнэтэй гэж гарч байсан. Тэгэхээр алдарт тоглогчийн маань хувьцаа 27 сая ам.долларын үнэтэй ажээ.

Жонсоны хувьд “Лейкерс”-ийн хамт лигт таван удаа түрүүлж байсан бөгөөд багийн эзэн Жэрри Басстай хамтран ажилласан хэвээр байх болно гэж хэлсэн байна. Тэрбээр “Би гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөж, ийм шийдвэр гаргасан. 13 жил Лейкерст тоглосон, одоо ч багаа гэсэн сэтгэл маань хэвээрээ. Тиймээс миний багтаа үзүүлэх нөлөө, ажил хэрэг маань хэзээ ч өөрчлөгдөхгүй” хэмээн хэлжээ.

Жонсон өөрийн хувьцаагаа Сүн-Шион эмчид худалдсан бөгөөд 25 жилийн турш “Лейкерс”-ийн тоглолтын тасалбарыг худалдан авсан үнэнч хөгжөөн дэмжигчдийнх нь нэг. Тэрбээр Эрүүл мэндийн нэгдлийн үндэсний холбооны тэргүүн, Эрүүл мэндийн төвийн даргын алба хашдаг эрхэм ажээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж