
Төв банкнаас долоо хоногт хоёр удаа зохион байгуулдаг валютын дуудлага худалдааны мэдээг хүргэе. Энэ удаагийн дуудлага худалдаанд арилжааны банкууд нийтдээ 50 сая 800 мянган ам.доллар худалдах санал ирүүлсэн байна. Дуудлага худалдаанд ам.доллар худалдах хамгийн өндөр ханш 1311 төгрөг байсан бол хамгийн бага үнэ нь 1302 төгрөг байжээ. Юутай ч Төв банкнаас валютын захын ханшийг тогтвортой барих үүднээс 33 сая ам.долларыг худалдаж авсан байна.
Энэ дашрамд валютын зах дээр бусад валют ямар ханштай байгааг дуулгая. Ам.долларыг 1303 төгрөгөөр аваад 1306, еврог 1815 төгрөгөөр аваад 1822, паундыг 2062 төгрөгөөр аваад 2080-аар зарж байна. Мөн японы иенийг 16,1 төгрөгөөр аваад 16,18, юанийг 197,3 төгрөгөөр аваад 197,7, воныг 1,18-аар аваад 1,2-иор зарна гэсэн ханштай байна.