
Сараа бол саак царайтай салахын аргагүй сэкси охин, олон залуусыг араасаа гүйлгэх онгироо маркын сэхүүн тийм л охин хэмээн дуулдаг “Hot spot” хамтлаг охидын анхаарлын төвд орох болсон гэнэ. Энэ хамтлагийг “Киви” хамтлагийн продюсер Б.Ангирмаа гаргаж байгаа хэмээн нэг хэсэг шуугиж байсан ч Б.Наранзун ноёнтон нэгэнт ил болсон билээ. Тэд саяхан л гэхэд “Mongolian music video awards” шагнал гардуулах ёслололын үеэр шинэ үеийн шилдэг залуус болон гарч ирж байгаагаа баталсан юм. “Sexy чи минь” дуугаа дуулан бүрдүүлсэн имижээрээ үзэгчдийн харцыг булаасан тэд охидыг ч жинхэнэ “шуугиулж” байсан шүү. Хэдий шинэ, залуу хамтлагийн тоонд ордог ч царайлаг залуучууд нь охидын анхаарлыг татсан учир цаашдын уран бүтээлдээ ч онцгой анхаарах биз ээ.
С.Сүндэр