Дасгалжуулагчдыг “Найрамдал” медалиар шагнав

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Дасгалжуулагчдыг “Найрамдал” медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын олимпийн хорооны  гишүүн, Олон улсын Таеквондогийн холбооны ерөнхийлөгч Чанг Унг, тус холбооны дасгалжуулагч Жон Ши Хуан нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд Ерөнхийлөгчид ноён Чанг Унг талархлаа илэрхийлээд өөрийнхөө тухай танилцуулж, монголын таеквондогийн холбоо өнгөрсөн 20 жилд амжилт гарган олон улсын өндөр зэрэглэлд хүрснийг дурдлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч спортыг байнга хөхиүлэн дэмжиж, Нийтийн биеийн тамир, спортыг дэмжих тухай зарлиг гаргасанд талархал илэрхийлсэн юм.

Ерөнхийлөгч хэлэхдээ манай залуучууд спортод амжилт гаргаж байгаа нь  бусаддаа үлгэр дууриал болж,  тухайн төрлүүдээр хүүхэд залуучууд хичээллэхэд урам зориг өгч буйг дурдаад Монголд Таеквондо үүсч хөгжихөд ноён Чанг Унг, дасгалжуулагч Жон Ши Хуан нар ихээхэн хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд Монголын таеквондогийнхолбооны 20 жилийн ойд хүрэлцэн ирсэн зочдод манай Таеквондогийн тамирчдыг сурган, дасгалжуулж  тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцуулсаны нь төлөө шагнасан тухай зарлигийг сонордуулж, Ерөнхийлөгч тэдэнд “Найрамдал” медаль гардуулж баяр хүргэв.

Эх сурвалж: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж