“Онцгой нэгэн”-ий байр суурь

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

“Онцгой нэгэн”-ий байр суурь

Хөлбөмбөгийн эх орон Английн өдөр тутмын сонин хэвлэлүүд болон, Европын томоохон мэдээлийн агетлагуудын ойрын үед бичиж байгаа сэдэв нь “Ливерпуль” клубыг тойрсон шуугиан байсан ч энэ асуудал нэг тийш шийдэгдсэн тул тийм ч сонирхол татахаар сэдэв биш болсон билээ.

Харин биеэ үнэлэгчтэй холбогдсон нь илэрч шуугиан тариад байгаа Уэйн Рүүнигийн эргэн тойрон дахь мэдээлэл тэдний гол бай болж эхэллээ. Гэр бүлээсээ салах дээрээ тулж, “Манчестер Юнайтед” клубын сэлгээнд голцуу суух болсон Рүүни багаасаа явна гэж мэдэгдсэн нь халуухан сэдэв болж эхлээд байна. Багийн дасгалжуулагч Сэр Алекс Фергусонтой хэл амаа олж чадахгүй байгаа нь түүнийг “Улаан чөтгөр”-үүдээс явсан олон супер оддын адил хэмжээнд хүргээд байгаа юм. Жил хагасын дараа багтаагаа байгуулсан гэрээ нь дуусах ч “Шрэк” одоо хүртэл гэрээгээ сунгаагүй байгаа нь Рүүнийг багаасаа явах тухай яриаг улам дэвэргэж байгаа юм. Түүнийг сонирхож байгаа олон баг байгаа ба тэдний нэг нь Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клуб. Харин тус багийн дасгалжуулагч Жозе Моуриньо өөр байр суурьтай байна. “Онцогой нэгэн” Английн шигшээн супер довтлогч багаа солихгүй гэж үзэж байгаа талаараа “Ройтерс” агентлагт мэдэгджээ.

Тэрбээр Аваргуудын лигийн “АС Милан” багийн эсрэг тоглолтын өмнөх хэвлэлийн хурлын үеэр энэ талаар мэдэгдсэн бөгөөд одоогоор Уэйн, Фергусон хоёрын харьцаа таагүй байгаа ч, “Том дасгалжуулагч” Сэр Алекс шилдэг довтлогчоо ятгаж чадна гэжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж