Чөлөөтийн шүүгчид сургалтанд хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн шүүгчид сургалтанд хамрагдаж байна

Монголын чөлөөт бөхийн холбооноос 50 жилийн ойгоо тохиолдуулан нийт шүүгчдийнхээ дунд зэрэглэл олгох сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдөр нээлтээ хийсэн уг сургалтанд хот хөдөөгийн 50 гаруй шүүгчид хамрагдаж байгаа юм. Тус сургалын нээлтийн үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар болон албаны бусад хүмүүс байлцсан байна.

Монгол улсын хэмжээнд зохиогдох чөлөөт бөхийн бүхий л тэмцээн уралдааныг шүүх эрх олгох энэ сургалтанд 18 аймгийн чөлөөтийн шүүгчид хүрэлцэн ирсэн байна. Сургалтын хүрээнд хоёр хоногийн туршид онолын болон дадлагын хичээл заасны дараа гурав дахь өдөр нийт шүүгчдээс шалгалт авч, ямар өтвшний тэмцээнийг шүүх эрх олгохоо шийдвэрлэх юм. Хэрвээ энэ шалгалтанд өндөр дүн авбал улсын хэмжээний бүх тэмцээнийг шүүх эрхтэй болох бөгөөд шалгалтанд хэр амжилттай оролцсоноос нь хамаарч, орон нутгийн болон бүсийн чанартай тэмцээнийг шүүх эрх олгох ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж