FIFA-гийн удирдах албан тушаалтнууд хахууль авчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

FIFA-гийн удирдах албан тушаалтнууд хахууль авчээ

Олон улсын хөлбөмбөгийн холбоо 2018 болон 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх олгох хорооны хоёр удирдах албан тушаалтанд сахилга батын арга хэмжээ авах болсноо зарлалаа. FIFA-гийн мэдэгдлээр уг хоёр эрхэм хахуулийн хэрэгт холбогдсон бөгөөд тэд саналын хуудсыг эрхийн төлөө өрсөлдөж байгаа улсуудад зарж борлуулах, мөн зарим улсаас хахууль авч байсан нь мөрдлөгийн явцад тогтоогдсон байна.

Нигерийн Амос Адаму, Тахитийн Рэйналд Темарий нарын хийсэн үйл ажиллагааг таслан зогсоохын тулд бүхий л арга хэмжээг авах  талаар удирдах байгууллага нь мэдэгджээ.

“Өнгөрсөн амралтын өдрүүдэд тэдний хийж буй зүйлсийн талаарх мэдээлэл, баримтууд бидэнд ирсэн. Бид ч хугацаа алдахыг хүссэнгүй, холбогдох улсын хөлбөмбөгийн  холбооны ерөнхийлөгчид болон удирдах албан тушаалтнуудтай хамтран шуурхай зөвлөлдөн шийдвэр гаргаж байна. Тухайн холбооны ерөнхийлөгчид тэдний дотоод дүрэм журмаас гадуур үйлдэл хийгдсэн нь тогтоогдвол холбогдох арга хэмжээг авах болно. Ирэх лхагва гаригт бид хуралдаж, дараагийн шатны шийдвэрээ гаргах болно” хэмээн FIFA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жером Валке мэдэгдлээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж