
Хувьцаа анх 7,02 хонконг долларын үнэтэйгээр зах зээлд гарч ирсэн юм. Арилжаа эхлэнгүүт ердөө 20 минутын дараахнаас хувьцааны ханш 7.17 болж, хаалт болоход 7,35 болж 4,7 хувийн өсөлттэй гэсэн дүнтэйгээр анхны өдрийн арилжааг хааж байв. 7.02 хонконг долларыг ам.доллар руу шилжүүлбэл 90 цент орчим бол харин төгрөгтэй тэнцэх үнэ 168 орчим юм. Өнөөдрийн байдлаар Төв банкнаас тогтоосон албан ханшаар хонконг доллар 168.22 төгрөгийн ханштай байна.
Б.БЯМБАА