Чеченийн парламентад буудалцаан болов

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Чеченийн парламентад буудалцаан болов

Өнөөдөр өглөө ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах Чеченийн бүгд найрамдах улсын  нийслэл Грозный хотод Чеченийн парламентийн байр руу зэвсэглэсэн этгээдүүд дайран орж, гурван ч хүнийг буудан хороосон байна. Эдгээр алан хядагчдын гурав нь парламентийн байрыг чөлөөлөхөөр дайрсан хамгаалалтынханд алагдсан байна. Харин байшинд өөр нэг зэвсэглэсэн этгээд байгаа гэсэн мэдээлэл байна. Тэнд байсан Чеченийн парламентийн гишүүдийг эсэн мэнд гаргаж чадсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Харин Оросын зарим мэдээллийн хэрэгслээр өөр арван гурван хүн шархдаж гэмтсэн талаар бичжээ. Мөн зарим эх сурвалж буудалцаан Чеченийн парламентын спикерийн өрөөний орчим болсон гэдгийг хэлж байгаа аж.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж