“Converse Party 2010” бут авна

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

“Converse Party 2010” бут авна

Амьд хөгжим сонирхдог залууст зориулан тун удахгүй “Converse Party” болох гэж байна. “Занаду Арт” галерейд  энэ сарын 23-нд 18.00 цагт “Converse Party 2010” шоу хоёр дахь удаагаа болно. Тус шоу нь анх 2007 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэж байсан ч сураг тасран нам жим болсон билээ.

 Харин энэ удаад “L-Guards” хамтлагийнхан залуусаа уриалан бие даан зохион байгуулжээ. “Converse Party 2010”  шоунд “The Pips”, “Sir Alex”, “One way”, “Swing round”, “Compass”, “The Feel” “Эвэртэй туулай” зэрэг хамтлаг дуучид  залуустай нэгдэн нэгэн үдшийг бут авах гэнэ.  Уг шоунд “L-Guards” хамтлагийн “fan  club”-ээс төрөн гарч байгаа “The Colors” хамтлагийнхан оролцон ая дуугаа хүргэх юм байна. Дашрамд сонирхуулахад хамгийн олон  “Converse” брэндийн зүйлсийг өөртөө цогцлуулсан нэг үзэгчийг шалгаруулна гэсэн шүү.  Амьд хөгжмөөр амьсгалах эл шоуг зорихдоо “Converse” брэндээр гангарахаа мартуузай.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж