Зарим хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Зарим хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хоригложээ

МХЕГ-аас бүх төрлийн шувуу, үржлийн бус салаа туурайтан мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, боловсруулаагүй, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, хүнсний хэрэглээний түүхий өндгийг БНХАУ-аас импортлохыг түр хугацаагаар хориглохоор тушаал гаргажээ.

Харин БНХАУ-аас мал, амьтны халдварт өвчин гараагүй бүс нутагт байрлах аж ахуйн нэгжээс үржлийн мал, амьтан, өндөг болон мал, амьтны гаралтай бүрэн боловсруулсан бүтээгдэхүүний зөвшөөрөгдөх эрсдэлийг тооцож зориулалтын тээврийн хэрэгслээр зөвшөөрөгдсөн боомтоор импортлохыг энэ сарын 06-ны өдрөөс эхлэн зөвшөөрсөн байна. Уг зөвшөөрлийг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай”, “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль”, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага /OIE/-ын халдварт өвчний мэдээлэл, Хуурай газрын амьтны кодод заасан зөвлөмжийг тус тус үндэслэн гаргасан гэнэ. 

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж