Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Wow: Cataclysm-ийн тухай

World of Warcraft-ын шинэ анги тун удахгүй 2010 оны сүүлээр гарах гэж байгаа билээ. Тоглоомын Intro видео Youtube дээр тавигдсан байна. Intro-д тоглоомын гол дүр бөгөөд дайсны хамгийн том толгойлогч болох Deathwing the Destroyer гарч байна. Юун Illidan, юун Arthas. Энэ аварга луу тэр хоёрыг бараг зажлахгүй залгичих шинжтэй. Хөөрхий Stormwind хот тэрний доор нэг айлын малын амбаар шиг л харагдаж байна. Ингээд түүний иргэний үнэмлэх, нэрийн хуудсан дээр нэрнийх нь ард яагаад Destroyer гэж бичдэгийг дараах видеог үзээд ойлгох нь гарцаагүй. 2010 оны 12-р сарын 7-ныг тэсэн ядан хүлээж байна.

Энд дарж видео үзнэ үү.
Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж