www.job.news.mn сайт нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

www.job.news.mn сайт нээгдлээ

Мэдээллийн NEWS агентлаг уншигч, хэрэглэгчдэдээ зориулан одоогоос нэг сарын өмнө www.ireport.mn, www.local.news.mn, www.tender.news.mn сайтын нэмж байршуулсан бол энэ удаа www.job.news.mn вэб хуудсыг та бүхэнд санал болгож байна.

Бид хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон  шалгаруулалт, карьер менежментийн зөвлөх “CАКСЕС ФАКТОР” компанитай хамтран www.job.news.mn  мэргэжлийн вэб хуудсыг ажиллуулах бөгөөд энэ нь байгууллагуудын хүний нөөцийн менежмент, хувь хүний хөгжилд зориулагдсан мэргэжлийн анхдагч, шинэ дэвшилтэт технологид суурилсан  хайлт, харьцуулалтын систем юм.

www.job.news.mn сайт ажил олгогч болон ажил хайгч, ажил хийж байгаа бөгөөд карьераа өсгөх сонирхолтой хэн бүхэн, цаашлаад мэргэжлээ сонгох гэж буй төгсөх ангийн сурагчид, карьераа эхлүүлэхээр төлөвлөж байгаа оюутан залуус гээд нийгмийн бүхий л гишүүдийн хамгийн найдвартай хөтөч, зөвлөгч нь байх юм.
 

Та бүхэн www.job.news.mn цахим системийг ашигласнаар

Хувь хүн:

  • Хялбар хайлтын системийг ашиглан өөрт тохирох  ажлын байр хайх боломжтой.
  • Профайл үүсгэн, анкетаа байршуулснаар шилдэг ажил олгогчоос хамгийн тохиромжтой ажлын санал авах бүрэн боломжтой.
  • Карьераа оновчтой төлөвлөн, амжилтаа удирдаж, карьераа өсгөх давуу талтай.
  • Хамгийн сүүлийн үеийн  мэргэжлийн нийтлэл, зөвлөгөө мэдээлэл авна.

Байгууллагын  удирдлага, хүний нөөцийн алба хэлтэс:

  • Нээлттэй ажлын байраа зарласнаар танай байгууллагад хандагчдын тоо, чанар өснө.
  • Хялбар бөгөөд хурдан хайлтаар анкетын сангаас хайлт хийн, түүнийгээ харьцуулж үзэх, хайлтаа хадгалах бүрэн боломжтой.
  • Хүний нөөцийг удирдан зохицуулах хэрэгсэл болгох давуу талтай.
  • Мэргэжлийн төвшний нийтлэл, мэдээллийг хүлээн авах өргөн сонголттой.

КАРЬЕР ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ МОНГОЛЫН АНХНЫ
МЭРГЭЖЛИЙН ЦАХИМ СИСТЕМ

WWW.JOB.NEWS.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж