Буу тээвэрлэж явсан байна

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Буу тээвэрлэж явсан байна

Хан-Уул дүүргийн хоёрдугаар
хорооны нутагт байрладаг
“Бриллиант” баарны үүдэнд зогсож байсан УБР 69-93 дугаартай “Land Cruiser-80
машиныг энэ сарын 19-ний 00:00 цагийн үед цагдаагийн алба хаагч  шалгахад, тус дүүргийн нэгдүгээр хорооны иргэн О нь 10кг орчим зэрлэг гахайн
мах, хэлбэрийг нь өөрчилж тайрсан ТОЗ-8 маркийн буу тээвэрлэж явсаныг илрүүлжээ. Иргэн О нь  “Цагаан бүрд” ХХК-ийн захирал аж. Тэрбээр уг махыг Төв аймгийн Мөнгөнморьт сумын ойролцоогоос худалдаж
авсан хэмээн мэдүүлсэн байна.  Хэргийг дүүргийн цагдаагийн
хэлтэст
үргэлжлүүлэн шалгаж байна.

Н.Түвшин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж