
Украины ерөнхийлөгч Уго Чавестай албан ёсны уулзалт хийх үеэр хоёр орны харилцан ашиггтай хамтын ажиллагаа, харилцааг хөгжүүлэх зорилгоор хоёр орны дипломат төлөөлөгчдийн газрыг харилцан нээхээр болов. Ойрын үед Венесуэлийн дипломат төлөөлөгчдийн газар Украины нутагт байгуулагдах болно гэдэгт найдаж байна гэж ярисныг Украины мэдээллийн агентлагууд уламжилжээ.
Ерөнхийлөгч Янукович “Бид их цаг хугацаа алдсан байна” гэж мэдэгдсэн бөгөөд хоёр орны удирдагчид хоёр улсын цаашдын хамтын ажиллагааг торхойлон гаргах ажлын групп байгуулахаар тохиролцсон тухай ярисан байна.
Ерөнхийлөгч Чавес энэхүү айлчлал Каракасын хувьд “чухал ач холбогдолтой” болохыг нотлоод хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх ихээхэн нөөц, боломж байгааг тэмдэглэн хэлээд айлчлалын гол зорилго хоёр орны “хамтын ажиллагааг бэхжүүлэх” зорилготой юм гэжээ.
Украины засгийн газрын мэдээллийн эх сурвалжаар айлчлалын үеэр Венесуэл улс Украины нутгаар дамжуулан Белорусьт газрын тос нийлүүлэх боломжийн талаар зөвлөлдөх юм байна.
Айлчлалынхаа хугацаанд Чавес Украины улсын мэдлийн Антонов онгоцны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр Украин улсаас хоёр ширхэг An-74 онгоц худалдан авах асуудлыг хөндөж ярих бололтой гэжээ.
Венесуэлийн ерөнхийлөгч ОХУ,Беларусь, Украинд айлчилсны дараа Иран, Сири, Ливи, Алжир, Португал улсад айлчлал хийнэ.
Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг