Испанийн Батлан хамгаалахын сайд, хатагтай Кармен Чакон даваа гаригт Босни улсад хүрэлцэн ирж, испанийн цэргүүд “албан үүргээ” гүйцэтгэсэн тул тус орныг орхин гарна гэж мэдэгдсэн байна. Иймэрхүү байдлаар Афганистан, Сомал, Ливан улс дахь испанийн цэргүүд “үүргээ гүйцэтгэж, удахгүй эдгээр орныг орхин гарна” гэжээ.
Батлан хамгаалахын сайд Испанийн гүйцэтгэж ирсэн үүрэгт албыг австричуудад хүлээлгэн өгөх ёслолд оролцохоор Сараево хотод хүрэлцэн ирсэн байна.
Испанийн цэргүүд тасралтгүй 18 жилийн турш Босниад цэргийн алба хашсны дараа сургалтын 20 албан хаагчийг үлдээж, бусад цэргүүд нь нутаг буцаж байгаа нь энэ аж.
Даваа гаригаас эхлэн 100 гаруй цэрэг, 34 иргэний гвардуудыг гаргаж эхлэнэ.
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг