Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзав

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзав

Хэнтий аймгийн Засаг дарга Хэрлэн сумын өрөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, яслийн захирал, эрхлэгч, нягтлан бодогч нартай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, төсөв санхүүгийн байдлыг нь асууж ярилцан үүрэг даалгавар өглөө. Ерөнхий боловсролын I сургууль сантехникийн доголдлоос шалтгаалж, 6 ангиа хаасан, дотуур байрны хүүхдүүдийн хоолны зардал хэтэрхий бага, орос хэлний кабинет байхгүй байгаа талаар учир байдлаа энэ үеэр танилцуулжээ. Харин “Хан Хэнтий” цогцолбор сургууль дотуур байрны зарим өрөөний халаалт муу, усны төлбөр хэтэрхий өндөр байна гэсэн бол IV сургууль ус болон урсгал засварт 2 сая төгрөгийн өртэй байгаа аж. Дээрх байдлын талаар Засаг дарга улирдлагуудтай санал солилцсны үндсэн дээр ирэх оны төсөвт I сургууль, IV цэцэрлэгийн барилгын засвар, Хан Хэнтий цогцолбор сургуулийн дотуур байрыг хичээлийн байр болгож дотуур байр тусад нь барих асуудлыг тусгах, “Тэмүжин” цогцолбор сургууль цаад талын цэцэрлэгээ эзэмшилдээ авч төгсөгчдийн цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг зохион байгуулах, I цэцэрлэг, яслийн гал тогооны цахилгаан хэрэгсэл, V цэцэрлэгийн цахилгааны асуудлыг шийдэхийг Боловсрол соёлын газар, Хэрлэн сумын ЗДТГ-т үүрэг болгож, I сургуульд орос хэлний кабинет байгуулж өгөхөөр амлав. Түүнчлэн Багш нарын амралт байгуулах газрын асуудлыг ойрын хугацаанд шийдэж өгөхөөр боллоо.  

И.Байгалмаа            

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж