
Супер инээдмийн кино болох "Hangover" 2009 онд нээлтээ хийж, box office-т шуугиан тарьсан юм. Энэхүү киноны үргэлжлэл болгож киноны багийнхан "Hangover 2" киноны зураг авалтаа эхлэхээр болоод байгаа аж. Уг киноны гол дүрд энэ зуны хамгийн дуулиантай оддын нэг жүжигчин Мел Гибсон тоглох болсон тухай мэдээлэл сенсаац дэгдээгээд байна. Уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарлага авч гэр бүлийн асуудлаар шүүхийн хаалга татах болсон түүнийг ийнхүү фэнүүд нь дахин харах боломж гарлаа.
Найруулагч Todd Phillips өөрөө зохиолыг нь бичсэн энэхүү гайхалтай киног Warner Bros санхүүжүүлэн хамтран ажиллахаар болсон байна. Өмнөх ангиудад тоглосон Bradley Cooper, Ed Helms, Zach Galifianakis, Justin Bartha болон Ken Jeong нар мөн тоглох ба 2011 оны долдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөөд байна.
Киноны зураг авалтын дийлэнх хэсгийг Бангкокт хийх тухайгаа найруулагч ярьсан байна.
Н.Наран