Цагаан ордны албан ёсны мэдээ

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Цагаан ордны албан ёсны мэдээ

Фото: РИА Новости

Владимир ба Людмила Путин хоёр салсан гэх мэдээллийг гэнэтхэн Оросын Цагаан ордон албан ёсоор үгүйсгэсэн тухай ерөнхий сайдын  хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын үгнээс иш татан Reuters мэдээлэв.

Аравдугаар сарын 18-ны өдөр ерөнхий сайд эхнэрийн хамт сүүлийн бүтэн жилийн дотор анх удаагаа нийтийн өмнө үзэгдсэн ба зохих видео бичлэгийг ОХУ-ын Засгийн газрын сайтад тавьсан байлаа.

«Ерөнхий сайдын хосууд олны өмнө бараг харагдахгүй байгаа нь Владимир Путины ажлын хэт их ачааллын хуваарьтай холбоотой” гэж Дмитрий Песков тайлбарласан байв. Өмнө нь блогеруудын бичиж байсан Людмила Путина үнэн алдартны нэгэн хийдийн тэргүүн болон сахил хүртээд суусан гэх цууг Псковын шашны шавийн аймгаас үгүйсгэж байв.

Сонирхолтой нь «Московский корреспондент» сонинд уран сайхны гимнастикчин бүсгүй Алина Кабаева, Владимир Путин хоёрын гэрлэх гэж байгаа тухай дуулиантай материал 2008 онд хэвлэгдэн дэлхий дахины анхааралд орсон байв. Хожим сонины ээлжит дугаарын сул зайг нөхөхөөр тэр материалыг тавьсан гэж редакци мэдэгдсэн бөгөөд удалгүй сонин алдагдалтай гээд хаагдсан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж