Anne Hathaway хайранд итгэдэг

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Anne Hathaway хайранд итгэдэг

Холливуудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Anne Hathaway “Love and Other Drug” нэртэй кинонд тоглосон бөгөөд энэхүү уянгын инээдмийн кино энэ сарын 24-нд нээлтээ хийх юм. Уг киноны гол дүрд энэ зун Персийн хунтайжийн тухай кинонд тоглож шуугиан дэгдээсэн Jake Gyllenhaal хамтран тоглосон юм.

Жүжигчин бүсгүй Anne Hathaway шинэ киноныхоо дүрийн тухай болон амьдралынхаа талаар олон сонирхолтой сэдвээр “Vogue” сэтгүүлийн шинэ дугаарт ярилцлага өгчээ. Мөн сэтгүүлийн дотор хуудсанд түүний олон гайхалтай зургууд нийтдлэгдсэн байна. Уг гэрэл зургуудыг нэрт гэрэл зурагчин Mario Testing авсан ба зураг авалтаа Парис хотод хийжээ. Эртний язгууртан эмэгтэйн ихэмсэг дэгжин дүр төрхийг харуулсан зургуудаас гадна дур булаам гоо сайхнаа тодотгосон зургуудыг авахуулсан байна.

“Энэ кино бол хөнгөн хошигнолтой сэтгэлийн таашаал өгөхөөр сайхан бүтээл болсон. Таны стрессийг тайлах гэж бүтээсэн кино гэж хэлж болно. Юм бодуулсан хүнд жанрын киноноос илүүтэйгээр нийгэмд сайн нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Үнэхээр хөнгөхөн хайрын тухай өгүүлнэ. Би өөрөө ч хайр сэтгэлд гэгээлэг хөнгөн талаас нь ханддаг. Хайр сэтгэлээс болж хүн уйлж зовж шаналдаг гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Би үүний эсрэг үзэл баримтлалтай. Хайрыг байгаа цагт нь дээд цэгт нь тултал хайрлаад итгээд байх хэрэгтэй. Цаг нь дуусахаар хайр бөхнө л биз. Хэзээ бөхнө гэж хаширлаж итгэлгүй амьдрах юм бэ. Энэ бол хайран цаг хугацаа шүү дээ” хэмээн жүжүигчин бүсгүй ярьжээ.

Мөн тэрээр насаа ахиж байгаа гэдгийг мэдэрч хөгшрөлтөөс огтхон ч айхгүй байгаа тухайгаа онцолсон байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж