
Хяналтын явцад худалдааны цэгт худалдаалж буй импортын бүтээгдэхүүнээс 52 сорьц авч, эрүүл зүйн нян судлалын итгэмжлэгдсэн лабораторид шинжлэхэд лабораторийн сорьцын дүнгээр бүтээгдэхүүний 5.7 хувьд гэдэсний бүлгийн эмгэгтөргч нян илэрлээ. Шинжилгээний дүнг үндэслэн дүгнэлт гарган, аюулгүй үзүүлэлтийн шаардлага хангахгүй уг бүтээгдэхүүнийг акт үйлдэн хураан авч устгалд шилжүүлэв.