Чөлөөт бөхийн шүүгчдийн семинар эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн шүүгчдийн семинар эхэллээ

Биеийн тамир, спортын газрын Үндэсний шигшээ багийн алба, Монголын Чөлөөт бөхийн холбооноос хамтран тус холбооны шүүгчдийн дунд семинар зохион байгуулж байна. БТСГ-ын хурлын танхим, чөлөөт бөхийн зааланд өнөөдөр өглөө эхэлсэн энэхүү семинарыг орчин үеийн чөлөөт бөхийн хөгжлийн дагуу өөрчлөгдөж байгаа барилдааны дүрэм, шүүлт, оноо, цаг хугацааны өөрчлөлтийг багш дасгалжуулагч, шүүгч нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм. Онол, практик хосолсон шүүгчдийн семинар гурав хоног үргэлжилж, 21-нд өндөрлөх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж