Кличко Хэйг тулаанд дуудав

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Кличко Хэйг тулаанд дуудав

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга, Украйны тулаанч Виталий Кличко өнгөрөгч амралтын өдрөөр Германы Шаннон Бриггсийг буулган  авч, WBC холбооны аваргын бүсээ амжилттай хамгаалсан билээ. Тулааны дараа Америк боксчны бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн юм.

Харин энэ жил 39 настай Кличко дахин нэг жил мэргэжлийн боксын рингэнд тулалдаж, тэр тусмаа Британийн боксчин Дэвид Хэйтэй тулалдахыг хүсч буйгаа тухайгаа фенүүддээ дуулгажээ. Тэрбээр “Би Хэйг нам цохихыг хүсч байна. Тэгж чадвал манай гэр бүлийнхэнд дутуу байгаа ганцхан бүсийг авах болно” хэмээн ярьжээ. Виталий Кличко өдгөө WBC холбооны дэлхийн аварга бол түүний төрсөн дүү Владимир Кличко IBF, WBO болон IBO холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмшдэг билээ. Дашрамд сануулахад, ах дүү Украйн боксчдын дүү Кличко арванхоёрдугаар сарын 11-нд Британийн аварга Дерек Чисоратай тулалдах юм.

“Миний дүүгээс өөр намайг дийлэх тулаанч энэ дэлхий дээр байхгүй. Би хамгийн хүчтэй нь. Надад хангалттай эрч хүч байна, тиймээс би боксын рингэндээ эргэн ирэх болно” хэмээн Виталий нэмж өгүүлжээ.

Кубын тамирчин Одланьер Солис болон АНУ-ын Рей Аустин нар WBC-гийн аваргын төлөө тулалдах боломжтой бөгөөд хэн нэг нь арванхоёрдугаар сард Кличкотой тулалдах бололтой. Харин Кличко өөрөө WBA-ын аварга Хэйтэй нударга зөрүүлэхийг хүсч байгаа боловч Хэйн дараагийн тулаан арваннэгдүгээр сарын 13-нд Британийн Одли Харрисоны эсрэг болох юм.

Үүний дараа Кличко болон Хэй нарын тулааны талаар яригдах бололтой.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж