Спринтер олимпийн алтан медалиа худалдана

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Спринтер олимпийн алтан медалиа худалдана

Афро-америк гаралтай спринтер Томми Смит 1968 оны Мехикогийн олимпийн наадмаас хүртэж байсан аваргын алтан медалиа худалдахаар шийджээ. Хөнгөн атлетикийн спортоор хичээллэхээс гадна америк хөлбөмбөгийн шилдэг тамирчин байсан тэрбээр олимпийн аваргын алтан медалиа зүүхээр шагналын тавцанд гарч ирэхдээ хар бээлий гартаа зүүж, тухайн үедээ шуугиан дэгдээж байсан юм. Үүнийхээ төлөө тэрбээр олимпийн наадамд оролцох эрхээ ч хасуулж байв.
Мехикогийн зуны олимпийн наадамд 200 метрийн гүйлтэд алтан медалийн эзэн болсон тэрбээр Нью-Йорк дахь M.I.T Memorabilia-гаар дамжуулан аваргын алтан медалиа дуудлагаар худалдах болсон байна. Анхны үнэ 250 мянган ам.доллар бөгөөд арваннэгдүгээр сарын дөрвөн хүртэл дуудлага худалдаа үргэлжлэх ажээ. Томми Смит мөн олимпийн наадамд өмсч байсан пүүзээ дуудлагаар худалдах гэнэ.
Өдгөө 66 настай Смит Жоржия мужид амьдардаг ажээ.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж