
Түүнчлэн Ерөнхийлөгч тус улс хөгжлийн ардчиллын замыг сонгон, парламентын анхны сонгуулиа явуулсанд баяр хүргээд Кыргызийн Ерөнхийлөгчийн хүссэний дагуу төлөөлөгч явуулж туршлагаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд Кулубаев Женбек Молдоканович 1963 онд төрж, дээд боловсрол эзэмшин, Гадаад харилцааны яаманд хоёрдугаар, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, Азийн газрын захирал, Улс төрийн газрын дэд захирал, Дорнодын газарт захирал, Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны газрын захирал, дэд сайд зэрэг алба хашиж, БНХАУ, Малайз дахь Кыргызийн Элчин сайдын яаманд зөвлөх, элчин сайдаар ажиллаж байжээ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Кыргыз Улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд элчин сайд нь Бээжингээс хавсардаг юм.
Монгол, Кыргызийн хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ, Хөрөнгө оруулалалтыг хөхиүлэн дэмжих тухай, Давхар татвараас чөлөөлөх тухай, Агаарын харилцааны тухай, Байгаль орчныг хамгаалах, Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай, Аялал жуулчлал, Олон улсын авто тээвэр, Гаалийн салбарт хамтран ажиллах тухай зэрэг 30 орчим хэлэлцээр байгуулжээ.
2009 оноос Бишкект Монгол улсын Өргөмжит консул үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.Бишкект Кыргыз-туркийн хамтарсан “Манас” их сургуульд Монголоос 35 хүүхэд суралцдаг байна.
Эх сурвалж President.mn