
Ерөнхийлөгч Монгол Улс Орос, Хятад хоёртой сайн хөршийн, найрсаг харилцаа хөгжүүлэхийн зэрэгцээ Европын Холбооны гишүүн орнуудтай хоёр талын харилцаагаа бататган, хамтын ажиллагааныхаа хүрээг өргөтгөх зорилт тавьдгийг дурдаад Португал улстай ч идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлого баримталдгийг илэрхийлэв. Мөн Монгол Улсад цаазаар авах ялыг түдгэлзүүлсэнтэй холбогдуулан Португал Улсын Ерөнхийлөгч найрсаг дотно илгээлт ирүүлсэнд талархаж буйгаа Ерөнхийлөгч дурдав.
Элчин сайд Жозэ Тадэу да Коста Соуса Соарэс 1949 онд төрж, Лисбоны их сургуулийг хуулийн мэргэжлээр дүүргэжээ.1971 он дипломат албанд шилжин ажилласан байна. Тэрээр Гадаад хэргийн яамны Соёлын харилцааны газрын дарга, Олон талт хамтын ажиллагааны газрын дарга, Европын газрын ерөнхий захирал, НҮБ-ын дэргэд суугаа Португалын Байнгын төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, Герман, Япон, Франц, Тайланд, БНХАУ дахь Протугалын Элчин сайдын яаманд ажилтан, элчин сайд зэрэг алба хашиж байсан туршлагатай дипломатч ажээ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Португал Улстай албан ёсны дипломат харилцаа 36 жилийн тэртээ (1974 онд) тогтоосон бөгөөд тус улсын Гадаад хэргийн сайдын 2010 оны дөрөвдүгээр сард манай оронд хийсэн айлчлал, энэ үеэр болсон уулзалт, хэлэлцээ, байгуулсан баримт бичгүүд харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, цаашид өргөжин хөгжих төлвийг нээсэн юм. ТухайлбалМонгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Португал Улсын Засгийн газрын хооронд боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёл, залуучууд, спорт, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр, Гадаад хэргийн яамдын хооронд хамтран ажиллах, харилцан ойлголцох санамж бичигт хоёр maл гарын үсэг зуржээ.
Эх сурвалж President.mn