Монгол инжежерүүдийн зохион бүтээсэн “Монбус J800D” тройллебусыг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. 35 хүний суудалтай шинэ тройллебус 3, 4 хороолол-Офицеруудын ордны чиглэлд зорчигч тээвэрлэх аж. Тройллебусыг бүтээхэд Төмөрлөг машин үйлвэрлэлийн холбооны харьяа 13 компанийн ажилчин гар бие оролцжээ. Түүнчлэн цаашид НИТХ-аас Цахилгаан тээвэр компаний парк шинэчлэлд төсөвлөсөн 500 сая төгрөгөөр таван тройллебус үйлдвэрлэхээр ажиллаж байгаа гэнэ.
С.Отгон