Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Жолооч хулгана

Энэ зургийг харж байна уу? Нэг хулгана, хэдэн батерей, төхөөрөмжүүд, мөн юу гэдэг нь мэдэгдэхгүй нэг араа ч юм уу нэг юм. Энэ бол хархыг өөрийн тархиар уг төхөөрөмжийг ажиллуулдаг болгохоос нааш хэзээ ч унтахгүй гэж амласан Токиогийн Их Сургуулийн хэдэн хэнээтэй япон эрдэмтдийн бас нэгэн туршилт юм байна. Хүүхэлдэйн кино биш бодит амьдралд ийм юмыг, ядахдаа нэг муу  хулганаар жолоодуулна гэхээр их сонирхолтой юм. Япончууд уг санаагаараа хөгжлийн бэрхшээлтэй, өөрөө бие даан алхаж явах чадваргүй хүмүүс ирээдүйд ийм төрлийн төхөөрөмжийг ашиглан хүссэн зүйлээ хийж, хүссэн газраараа явах боломжтой болно гэдгийг үзүүлэх гэж байгаа бололтой.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж