Дэлхийн хамгийн урт канатан зам Армянд нээгдэв

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн урт канатан зам Армянд нээгдэв

Татевын канатан замын тулгуур. Фото: tatev.am

Дэлхийн хамгийн урт болох 5,7 км-ын канатын зам Армяны өмнөд хэсэгт энэ бямба гаригт нээгдсэн байна. Түүний хамгийн анхны зорчигчид нь Армяны ерөнхийлөгч Серж Саргсян, католикос II Гарегин замын ойролцоох тосгоны  зургаан хүүхэд болжээ. Татевын сүмийн ойролцоо Сюник мужийн энэ замын албан ёсны нээлтийг аравдугаар сарын 23-нд хийх гэнэ.

Энэ замаар “Татевын сэргэлт” гэсэн төслийн эхлэл хийгдэж байна. Нийтдээ 45 сая ам.доллараар тэнд жуулчны дэд бүтцийг хийх ажээ. Канатын замаас гадна Татевын хийд хүртэл 26 км-ын засмал замыг сэргээж байна.

Канатан зам нь хоёр станцын хооронд босгосон гурван тулгуураас бүрэлдэж байна. Түүний нэг нь Алидзор тосгоны дээрх толгойд нөгөө нь Татевын хийдийн ойролцоо байгаа гэнэ. Нийт 25 хүн зөөх бүхээгийн хурд нь цагт 37 км ба нэг талдаа явахад 11 минут зарцуулах ажээ. Хавцлын дээгүүр зам 360 метрийн өндрөөр өнгөрдөг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж