Өнгөрсөн амралтын хоногуудад нийслэлд хүний амийг санаатайгаар хөнөөсөн гурван хэрэг гарсан байна. Тухайлбал, энэ сарын 16-ны 15:47 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутагт иргэн М-ийг нас барсан талаар иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Мэдээллийн мөрөөр хэргийг шалгаснаар талийгаачийн төрсөн ах 37 настай З, эхнэр Э-тэйгээ нийлэн гэрээс нь эд зүйл хулгайлж, архи уулаа гэсэн шалтгаанаар зодож, биед нь гэмтэл учруулснаар нас барсан болохыг тогтоосон байна. Мөн энэ сарын 17-нд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны иргэн 42 настай Д-г төрсөн дүү 37 настай Д гэгч нь согтуурсан үедээ хутгалж амийг хохироогоод зугтаасныг тогтоожээ. Сэжигтэн этгээдийг эрэн сурвалжилж саатуулсан аж. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
С.Отгон