Мартагдашгүй намар эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Мартагдашгүй намар эгшиглэнэ

Монгол бөхийн өргөөнд энэ сарын 20-нд 19.00 цагт нийтийн дууны шилдэг дуучдын “Мартагдашгүй намар” нэгдсэн тоглолт болох гэж байна. Тус тоглолтонд гавьяат жүжигчин, дуучин С.Батсүх, Г.Батбаяр, Д.Энхзул, С.Ганзориг, Ч.Бат-Эрдэнэ, соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Болдбаатар, Т.Батсайхан, Г.Эрдэнэтунгалаг, Л.Чулуунбаатар, Б.Батболд, Б.Чинболор, О.Хүрэлбаатар, Л.Нарантуяа болон ардын дууч Д.Бурмаа, залуу дуучин Д.Намсрайноров, Б.Буянжаргал нар оролцон ая дуугаа хүргэнэ. Энэ намрын сүүл мужгин ганцхан удаа эгшиглэх  тус тоглолтын тасалбарыг Бөхийн өргөөний гадна талбайд барьсан гэрт болон 1950-р 8000 төгрөгний үнэтэй борлуулж байгаа юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж