Шилдэг Ireporter-ийг шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Шилдэг Ireporter-ийг шалгарууллаа


                   
NEWS.mn сайт дэлхийн хэвлэл,  мэдээллийн  салбарт  зохих байр сууриа эзэлсэн ireport буюу уншигчид өөрсдөө үйл явдлын шуурхай мэдээллийг бусдад хүргэх хэлбэрийг хэрэглэгчдэдээ санал болгоод сар гаруй болж байна. Хэн ч мэдээ оруулах боломжтой, бусадтай мэдээлэл, үзэл бодлоо хуваалцах боломж  хангасан энэхүү сайт олны таашаалд нийцэж, богино хугацаанд 200 гаруй гишүүнтэй болоод байна. Бид ireport-ийн гишүүдийн дунд нэг сая төгрөгийн шагналтай шилдэг репорт шалгаруулах уралдаан зарласныг  хэрэглэгчид мэдэж байгаа.  Өнөөдөр news.mn шилдэг репортоо  шалгаруулж шагнал гардууллаа. Ireporter-ийн анхны шилдэг мэдээллийн эзнээр Ganaa тодорлоо. Түүний 2010 оны аравдугаар сарын 10-ны өдөр мэдээлсэн “Согтуу монголчууд зодолдсоноос онгоц газарджээ” гэсэн мэдээлэл хамгийн олон санал авлаа. Уг мэдээллийг  оруулсан  Ireporter Ganaa  энэ тухай орос сайтаас мэдэж, ОХУ-ын Пермь хот руу тухайн үйл явдлын талаар утасдан тодруулж, холбогдох албаны хүмүүсээс тайлбар авч бүрэн  хэмжээний мэдээлэл оруулсан нь редакторуудын  олонхийн саналыг авахад нөлөөлсөн юм.

Мөн Ireporter Teemk, Ireporter BaBo  нар хүч тэнцүү өрсөлдөгч байсныг онцолж байна. Тэдний газар дээрээс нь хийсэн үйл явдлын, шуурхай мэдээллүүд манай хэрэглэгчдэд таалагдсан гэж найдаж байна.

Гишүүддээ сануулахад, манай нэг сая төгрөгийн шагналтай уралдаан үргэлжилж байгаа бөгөөд  сар бүр шилдэг репорт шалгаруулах юм. Харин өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн нийтлэлээс илүүтэй тухайн цагт болж байгаа үйл явдлын мэдээг шуурхай, зураг болон видеогийн хамт ирүүлсэн материал чухал гэдгийг анхаарна уу. Тиймээс дараагийн уралдааны хувьд үйл явдлыг зураг, видеогоор давхар баталгаажуулах юм бол ялах магадлал их гэдгийг сануулж байна. 

Бүх Ireporter-ууддаа талархал илэрхийлэхийн ялдамд дараагийн шилдэг мэдээллийн эзэн болоорой гэж хүсэн ерөөж байна. Сарын хугацаатай сая төгрөгийн шагналтай уралдаан бүтэн жилийн турш үргэлжлэх юм.

News.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж