
Аравдугаар сарын 18-нд Улсын филармонийн концертын танхимд 19.00 цагт Д.Түвшинсайханы “Учиртай 4 толгой” симфони сюит тоглолт болно.
Аравдугаар сарын 19-нд Улсын филармонийн концертын танхимд 10.00 цагт Симфони том хэлбэрийн бүтээлийг тоглоно.
Аравдугаар сарын 25-нд Дуурь Бүжгийн Эрдмийн театрт 19.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах Дэлхийн монгол туургатан хөгжмийн зохиолчдын “Тэнгэрийн дуудлага” симфони шинэ хөгжмийн наадмын нээлт болно.
Аравдугаар сарын 26-ны “Тэнгэрийн дуудлага” наадам 10.00 цагаас эхлээд түр завсарлан 14.00 цагаас үргэлжилнэ.
Аравдугаар сарын 27-нд Засгийн Газрын 11-р байрны хуралдааны танхимд 10.00 цагт Эрдэм шинжилгээний бага хурал болно.
Аравдугаар сарын 27-ны Улсын филармонийн концертын танхимд 19.00 цагт Монгол туургатан хөгжмийн зохиолчдын “Тэнгэрийн дуудлага” симфони шинэ хөгжмийн наадмын хаалт болно.
Аравдугаар сарын ЗО-нд Соёлын төв өргөөнд 10.00 цагт ”Алтан намар 2010” наадмын хаалтын ажиллагаа болж Гала концертоо тус тус тоглох ажээ.