Уг нь өнөөдөр Нарантуул худалдааны төвд хэрэглэгчдэд зориулсан өдөрлөг болох ёстой байв. Гэтэл тус худалдааны төвийн захиргаанаас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дээрх санаачлагыг хүлээн аваагүй байна. Өдөрлөгийн үеэр тус худалдааны төвд лангуу түрээслэн ажилладаг наймаачдын эрх ашиг хэрхэн зөрчигдөж буй тухай болон худалдан авагч нарын эрх ашиг зөрчигддөг эсэх талаар ярилцахаар төлөвлөсөн байсан юм. Нарантуулын удирдлагууд юуны учир эл өдөрлөгөөс татгалзсан нь одоогоор тодорхойгүй байна. Өдөрлөг маргааш Дэнжийн мянга дахь үчит шонхор худалдааны төвд болох ажээ.
Д.Цээнэ