Голландын лигийн эхний тав хүчтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Голландын лигийн эхний тав хүчтэй байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Голландын лигийн есдүгээр тойргийн тоглолтууд өрнөж, хүснэгтийн эхний таван байрт бичигдэж байсан багууд бүгд бүтэн оноогоо авч чадсан байна. Энэ нь хоорондоо гурван онооны зөрүүтэй яваа багуудын өрсөлдөөнийг улам хүчтэй болгож, цаашид тэргүүлэгчийн байр суурийн төлөө ширүүн тэмцэл өрнөсөөр байх нь тодорхой болж байна.

Eredivisie–ийн 21 удаагийн аварга “ПСВ Эйндховен” “Виллем” клубын талбайд зочилж, 4:2 харьцаатай бут ниргэн энэ тойргийн хожлоо байгуулсан байна. Тус тоглолтонд Недерландын шигшээгийн залуу довтлогч Ибрахим Афеллай хожлын гоолыг оруулж, форм сайтай байгаагаа харуулжээ. Тэрбээр мөн өнгөрсөн долоо хоногт Шведийн эсрэг дубль хийж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан билээ. “Эйндховен” улирлын зургаа дахь хожлоо байгуулж, хүснэгтэнд 21 оноотой болсноор тэргүүн байраа хадгалж чадсан байна.

Харин тэдний араас ганц оноо дутуу явсан “Аякс” талбайдаа “НАК Бреда” клубыг хүлээн авч, 3:0 харьцаатай хожиж, гурван оноогоо төвөггүй авсан байна. Тоглолтын эхний гоолыг Бельгийн шигшээгийн хамгаалагч Ян Вертонген хийсэн бол мөн л гадны улсын тоглогч болох Мороккогийн Эль Хамдауй тооны харьцааг 2:0 болгосон юм. Харин эцсийн цэгийг Уругвайн довтлогч Суарес тавьж, мэргэн буучдын жагсаалтанд долоон гоолтой болжээ. Харин “Аякс” 20 оноотой болж, “ПСВ Эйндховен” клубын араас эрчимтэй нэхэлтээ үргэлжүүлэх болж байна. Хоёр багийн хувьд 15 тойрогт хэн нь илүү вэ гэдгээ шийдвэрлэнэ.

Хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж яваа өнгөрсөн жилийн аварга “Твенте” энэ тойрогт “Фейеноорд”-ын талбайд зочилж, 34 настай Денни Ландзаатын оруулсан цорын ганц гоолын ачаар хожлын гурван оноогоо авсан байна. 71 дахь минутанд сэлгээгээр орж ирсэн ахмад хамгаалагч энэ зун “Фейеноорд”-оос ирсэн бөгөөд хуучин багийнхаа талбайд долоон минут өнгөрөөд л гоолын эзэн болсон байна. Ингэснээр Бельги дасгалжуулагч Мишель Прюдоммын удирдсан “Твенте” 19 оноотой болж, хүснэгтийн гурав дахь эгнээнд бичигдлээ.

Харин тэргүүлэгчдийн эгнээн дундаас гурван оноо авсан өөр нэг баг бол “Рода” клуб. Тэд есдүгээр тойрогт “Витесс”-ийг 4:1 харьцаатай бут ниргэж, улирлын 18 дахь оноогоо авсан байна. Дани довтлогч Мадс Юнкер дубль хийж, шигшээ багтаа дуудагдах болсон байна.

Мөн тавдугаарт бичигдэж байсан “Гронинген” клуб “Херенвен”-ийг талбай дээрээ 1:0 харьцаатай хожиж, байраа хадгалж үлдсэн. Өнгөрсөн долоо хоногт Недерландын хаалганд гоол хийж байсан Шведийн шигшээн хамгаалагч Андреас Гранквист энэ тоглолтод мөн багтаа бүтэн оноо авчирсан гоолыг оруулсан байна.

Эдгээр клубууд Недерландын Eredivisie–ийн гол тэргүүлэгчид юм.  

М

 Клуб

Тоглосон

Хожсон

Тэнцсэн

Хожигдсон

Гоол

Оноо

1

 ПСВ ЭЙНДХОВЕН

9

6

3

0

25-8

21

2

 АЯКС

9

6

2

1

24-9

20

3

 ТВЕНТЕ

9

5

4

0

16-5

19

4

 РОДА

9

5

3

1

17-11

18

5

 ГРОНИНГЕН

9

5

3

1

15-9

18

6

 АДО ДЕН ХААГ

9

4

3

2

18-17

15

7

 АЗ АЛКМААР

9

4

3

2

10-9

15

8

 НАК БРЕДА

9

4

2

3

11-11

13

9

 УТРЕХТ

9

4

1

4

14-15

13

10

 НЕК НЕЙМЕГЕН

9

3

1

5

16-18

10

11

 ЭКСЕЛЬСИОР

9

3

1

5

12-17

10

12

 ХЕРЕНВЕН

9

2

4

3

12-13

10

13

 ДЕ ГРАФСХАП

9

2

3

4

12-21

9

14

 ХЕРАКЛЕС

9

2

2

5

13-15

8

15

 ФЕЙЕНООРД

9

2

2

5

12-14

8

16

 ВИТЕСС

9

2

2

5

9-18

8

17

 ВВВ ВЕНЛО

9

2

0

7

7-15

6

18

 ВИЛЛЕМ II

9

0

1

8

8-26

1

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж