Краснодарын үер. ”Россия 1” телевизийн зургаас

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Краснодарын үер. ”Россия 1” телевизийн зургаас

Краснодарын хязгаарын голын усны төвшин эрс нэмэгдэх шуурганы аюулыг орон нутгийн Онцгой байдлын албанаас зарлажээ. Ялангуяа сануулга Туапсе районд хамаатай болов. Тэнд усан борооны улмаас уулын голууд үерлэн одоогоор 14 хүний аминд хүрсэн ба өөр 12 хүн сураггүй болжээ.

Оросын мөрдөн байцаах хорооны мэдээгээр эмнэлэгт 26 хүн хандсанаас зургаа нь хэвтэн асруулж байна. Бороо баасан гаригийн шөнөөс эхлэн орж, Пшенаха ба Туапсинка голууд савнаасаа халин 22 сууринг живүүлж, найман гүүрийг эвдэлжээ. Замууд угаагдан тасарсан байв. Амь үрэгдэгсдийн цогцсыг таних ажиллагааг 17-ны өдөр эхлүүлж, 18-ны өдөр  районд гашуудал зарласан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж