
“Помогите нам” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглож олны танил
болсон жүжигчин Б.Навчааг танихгүй хүн нэгээхэн ч үгүй бизээ. Кино
болгонд хашгичиж гуугачсан, галзуу авгай нарын дүрд тоглодог Б.Навчаа
хамгийн сүүлд “Помогите нам” 2 буюу “Хувиаргүй нислэг” кинонд мөн л
“галзуурсан” дүрд тоглосон аж. Харин жүжигчин маань үүнээс хойш хэн ч
хэдэн ч төгрөг амласан дахин хэзээ ч галзуу солиотой авгай нарын дүрд
огт тоглохгүйгээр шийдээд байгаа гэнэ. Ууртай догшин дүрд тоглосоор
наснаасаа эрт хөгширч байна гэж үздэг Б.Навчаа уг нь 1977 оны могой
жилтэн гэхээр арга ч үгүй байх даа. Ямартаа ч түүнд зориулан найруулагч
Болд уянгын зохиол бичиж байгаа гэсэн. Тэгэхээр “галзуу” Б.Навчааг ьун
удахгүй романтик уянгын дүрээр нь харах л үлдэх шив.
www.zulzaga.com