Өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн хангажээ

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн хангажээ

Өвөрхангай аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаад дуусч байна. Өнгөрсөн жилийн зуднаар нийт малынхаа 46 хувь буюу 1 сая 600 мянган мал хорогдуулсан тул 2010-2011 оны өвлийн бэлтгэл ажлыг зуны эхэн сараас хийж эхэлсэн юм. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаас шийдвэр гаргаж сум бүрт өвөлжилтийн бэлтгэл хангах талаар үүрэг чиглэл өгсөн ба дунджаар нэг сум 3-4 машин өвс бэлдээд байна. Зохион байгуулалтаар хадлан бэлтгэх ажлыг аймгийн хэмжээнд сүүлийн арван жил хийгээгүй байсан бол энэ намар механикжсан хадлангийн салаа хоёрыг гаргаж Булган аймгийн Баяннуур болон өөрийн аймагтаа ажиллуулж мөн жижиг оврын механикжсан 24 салаа, гар хадуурын 1000 гаруй бригад ажиллаж, өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 30.4 мянган тонн байгалийн хадлан, 4.9 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ.

Үр тариаг 1717 га талбайд тариалсан бөгөөд аймгийн хэмжээнд 281.2 га талбайд төмс, 142.2 га талбайд хүнсний ногоо тариалан  253.3 га талбайгаас 2112.6 тонн төмс, 120.37 га талбайгаас 1074.3 тонн хүнсний ногоо хураасан байна.

Өвөрхангай аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, ХХААЖДҮГазрын төлөвлөгөөнд тусгасны дагуу 2012 он гэхэд өөрсдийнхөө газар шороонд ургасан буудайгаар аймгийнхаа нийт хүн амын гурилын хэрэгцээний 50 хувийг, мах, төмсний хэрэгцээг 100 хувь, сүү, хүнсний ногооныхэрэгцээний  90 хувийг хангах зорилт тавин ажиллаж байгаа юм. “Энэ зорилгыг хангахын тулд жил бүхий 3000-5000 га газарт үр тариа тарих шаардлагатай болж байгаа. Гэсэн ч жилээс жилд тариалалтын талбайг нэмэгдэж, га-с авах ургацын хэмжээ ихэсч байгаа учраас тавсан зорилтоо биелүүлнэ гэдэгт итгэж байгаа” гэж аймгийн ХХААЖДҮГ-ын дарга Ч.Чинбат хэллээ
                

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж