Хүн ам, орон сууц тоолоход 1440 хүн ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Хүн ам, орон сууц тоолоход 1440 хүн ажиллана

Хүн ам, орон сууцны тооллогын ажлыг зохион байгуулах аймгийн комиссийг 2009 онд Улсын комиссоос, сумдын тооллогын комиссийг аймгийн Засаг даргын 139 тоот захирамжаар тус тус баталж гаргасан ба тооллогод нийт 1440 хүн ажиллаж байна. Үүнд сумын тооллогын комисст 210, сум, багийн түр товчоонд 450 тоологч, үүн дээр шалгагч 780 хүн ажиллаж байгаа аж. Сонгогдсон ажилтнуудад сургалт явуулж, семинар зохион байгуулжээ.

Одоогоор иргэний баримт бичгийн зөрчлийг арилгах, төв суурин газрын хаягжилтийг цэгцлэх талаар удирдамж гарган Улсын бүртгэлийн хэлтэс дээр үйл ажиллагаа явуулж байгаа ба Баян-Өндөр, Бүрд, Сант, Есөнзүйл сумаас хаягжилтаа цэгцлээд байгаа гэнэ. Тооллогод зориулсан хүн амын бүртгэл хйих ажлыг энэ сарын 25 хүртэл зохион байгуулна.

ХАОСТооллогод зориулж, Сангийн яамнаас манай аймагт 2009 онд 76.2 сая, 2010 онд 100.1 сая төгрөгийн зардлыг орон нутгийн төсвийн зардлас гаргах хяналт ирүүлж, аймгийн ИТХ-аас 2009 онд 48.7 сая, 2010 онд 70.0 сая төгрөгийг баталжээ.
Гар аргаар алт олборлогчид заасан хугацаанд байгаа газраа тоологдох бөгөөд Нарийнтээл, Тарагт суманд тус бүр 100-аад, Уянга суманд 4000 гаруй “нинжа” амьдарч байгаа гэсэн мэдээлэл байгаа аж.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж